Sunday, May 10, 2015


    

 Цаг төлөвлөлт   
Хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд цаг хугацаатай уралдан ажил амьдралаа амжуулна гэдэг хэн хүний хүссэнээр бүтэхгүй. Тэр тусмаа өрсөлдөөн дунд амьдарч буй бидний хувьд бусдаас нэн тэргүүнд бүхнийг хийн, хэт их ачаалалтай ажилладаг. Үүний үр дүнд тодорхой хэмжээний сөрөг нөлөө бий болон толгойны өвчинг нэгээр нэмэгдүүлнэ. Харин энэ бүхнийг энгийн бөгөөд ухаалаг аргаар шийдвэрлэх боломж бидэнд үргэлж байдаг. Үүний нэг бол цагийн менежмент. Бидэнд нэг өдрийн турш илүү ч үгүй дутуу ч үгүй 24 цагийг зарцуулах эрх байдаг. Яаж зарцуулах нь таны дур. Гэвч хэн үр бүтээлтэй ашиглаж чадна, тэр хүн л хожно, хөгжинө. Цагийг хэрхэн төлөвлөж, хэрэгжүүлж, үр бүтээлтэй, бүтээмж өндөртэй ажиллахыг давуу талаа ашиглан өөрийн байнгын хэрэглээ болгох боломжийг цагийн менежмент олгодог
 
Цаг төлөвлөлтийг англиар”time management”гэж нэрлэдэг.
Цаг төлөвлөлтийн зарчмуудыг өөрийн амьдрал
ажилд хэрэгжүүлснээр дараах зүйлсийг мэдэж авна.
Жишээ нь:  
1.Цаг хугацаа хаашаа урсаад байгааг
2. Эмх цэгцгүй зүйлээс ангижрах арга зам
3. Хувийн сахилга батыг хурдан төлөвшүүлэх
4. Цаг гарздагч хүчин зүйлс
5. Ачаалалтай ажиллах нь амжилтанд хүрэх хугацааг удаашруулдаг г.м... Цаг төлөвлөх маш олон арга зам байдаг бөгөөд эрдэмтдийн олон удаагийн туршилт, туршлагаас үндэслэн Америкийн Сургалт, Хөгжлийн Нийгэмлэгийн эрхлэгч Памелла Додд, Сурталчилгаа зөвлөгөөний салбарын зөвлөх Доуг Сандхейм нар цаг төлөвлөлтийн 25 зарчмыг тодорхойлжээ
 Цаг төлөвлөлтийн 25 зарчим
 
1.Санаагаа цаасан дээр буулгах
3. Үнэт зүйлээ тогтоох
4. Алсын хараа бүтээх
5. Хувийн төлөвлөлтийн систем ашиглах
6. Зорилгоо тодорхойлох
7. Өмнөх ажил дээрээ үндэслэн төлөвлөх
8. Чухал ажлын дараалал гаргах
9. Бүх зүйл байрандаа байх
10. Ширээний эмх цэгц
11. Залхуурлыг ялах
12. Үгүй гэж хэлж сурах
13. Цаг барьдаг байх 
14. Хэт ачааллаас зайлсхийх
15. Саад бологч зүйлээс холдох
16. Нэг цагт нэг ажлыг хийх
17. Аз туршсан зүйл хийж чаддаг байх
18. Бусдаас суралцах
19. Чухал зүйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байх
20. Стратегитэй байх
21. Биеэр хийж үзэх
22. Эргэн харж, үнэлж цэгнэх
23. Санал зөвлөгөө өгч, авах
24. Үр дүнгийн хэмжилт
25. Стресс ба амрах
Цаг төлөвлөж сурах зөвөлгөө
1.Цаг минут ,сэкунд тутмыг үнэ цэнэтэй хэмээн бодож цаг хором бүрээс таашаал авахыг оролдож байх.
2.Аль болох хийхийг хүссэн зүйлээ л хийх хэрэгтэй.Ингэсэн болохоор та цагаа дэмий үрээгүйг мэдэх болно.
3.Амьдралыг аль болох өөдрөгөөр харж байх хэрэгтэй,
4.Өөртөө ажлаас гадна заавал чөлөөт цаг гаргаж   байх хэрэгтэй .Хэрвээ гаргаж чадахгүй байвал та цагаа буруу зарцуулж байна гэсэн үг.
5.Өөрийн байнга хийдэг зуршлуудаа жагсааж бичээд ,ямар зуршилд илүү цаг зарцуулж байгаа,
 
Алийг нь багасгах ёстойгоо шийдээд  түүнд зарцуулж буй цагаа өөр зүйлд зарцуулах хэрэгтэй.
6.Байнга тэмдэглэл хөтөлж маргааш юу хийх нөгөөдөр юу хийх, дараа сард юу хийх зэргээ бичиж тэдний биелэл хэдэн хувьтай явж байгаа гээд тэмдэглэл хөтлөх хэрэгтэй.
7.Байнга өөртөө зорилгоо сануулж бай.Жишээ нь өдөрт 3 удаа өөртөө зорилгоо танилцуулж байх хэрэгтэй.
8.Өдөр бүр өөртөө юу хийж дуусгасан байх ёстой талаар тодорхой зорилтуудыг гаргах хэрэгтэй.
9.Хэрвээ та ямар нэг зүйлийг амжилттай хийж дууссан бол түүнйгээ тэмдэглэж байх хэрэгтэй.
10.Хойш тавих нь ямар ч тохиолдолд буруу байдаг тул эхний ажлыг эхэнд нь хийгээд шууд дараагийн ажилдаа орох хэрэгтэй
 
11.Ямар нэг  ажлыг хийж эхлэхдээ та хамгийн хэцүү хэсгээс нь эхлэх хэрэгтэй.Хэцүү хэсгүүдийг хийсний дараа жижиг ажилуудыг та төвөггүй хйих болно.
12.Нэг цаг үед нэг зүйлд л төвлөрөх хэрэгтэй.
Эдгээр аргуудыг хэрэглэснээр цаг төлөвлөж сурахад төхөм болно